Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Үнэнбат өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт гарсан ойн түймрийг унтрааж яваад хүнд бэртсэн юм.

Түүний биеийн 70 хувь түлэгдсэн бөгөөд БНСУ-д арьс нөхөн сэргээн засах эмчилгээнд явах гэж байна. Одоогоор биеийн бусад хэсэг эмчилгээний явцад сорвижон эдгэрч байгаа ч хоёр гарын арьс таталдаж хугацаа алдах тусам үхжин хатангиршиж байгаа тул яаралтай хагалгаанд орох шаардлагатай болоод байгаа.  Эхний ээлжинд яаралтайгаар оношлуулахад 20 сая төгрөгийн мөнгөн хөрөнгө шаардлагатай байгаа тул ард түмнийг сэтгэлийн хандив өргөх уриалга гаргаад буй.

Тэгвэл өнөөдрийн /2019.08.07/  Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.