Ерөнхийлөгч асан Ц.Элбэлдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Р.Бурмаа, АН-ын нарийн бичгийн дарга асан О.Магнай нарын улстөрчдөд гаргасан иргэний нэхэмжлэлтэй шүүх хурал маргааш болох аж.

Эргэн сануулахад: Одоогоос 11 жилийн өмнө 2008 оны  7 дугаар сарын 1-ний  өдрийн бослого үймээнээр таван залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Уг хэргийн хохирогчдийн ар гэрийхэн Ж.Батзандан тэргүүтэй таван иргэнээс талийгаачдын амь насыг нэхэн шүүхэд хандсаны дагуу шүүх хурал товлогдсон байна. Хан-Уул дүүргйн иргэний анхан шатны шүүхэд 14:30 цагаас тэдний гэм буруутай эсэхийг хэлэлцэнэ.

updown.mn