Цэргийн наадмын бас нэгэн төрөл болох "Инженерийн томъёолол" тэмцээнд анх удаа оролцож байгаа Монголын Зэвсэгт хүчний Цэргийн инженерүүд тэмцээнээ тун одтой эхлүүлээд байгаа. Уг тэмцээнд ОХУ, Монгол, Беларусь,Лаос, БНХАУ, Пакистан гэсэн 6 улс оролцож байгаа бөгөөд өнөөдөр буюу 8 дугаар сарын 7-ны өдөр болсон хэсгийн уралдаанд амжилттай оролцож БНХАУ-ын багийн дараа 2 дугаар байранд орлоо. Тэмцээнд: Суурийн ухмалын машин МДК-3, зам засагч машин БАТ-2, саад арилгах машин-ИМР-2, гинжит мин тавигч-ГМЗ-3 , мингүйжүүлэх төхөөрөмж УР-77, хөвөгч тээвэрлэгч-ПТС-2 гэсэн төрлийн техниктэйгээр өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэсэн байна. Энэ сарын 10-ны өдөр явагдах шигшээ уралдаанд манай улс ОХУ, БНХАУ, Беларусь улстай өрсөлдөхөөр шалгараад байна. Хэсгийн уралдаанаас Пакистан, Лаос улсын багууд хасагджээ.