Үндэсний их баяр наадмаар тав буюу түүнээс дээш давсан шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг. Тэгвэл энэ шинжилгээний хариу гарч, хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл нэлээн асуудал дагуулж байна.

Шөвгөрсөн бөхчүүд эхнээсээ өөрсдөд ирсэн хариугаа мэдэгдээд байгаа ч энэ жилийн түрүү бөх Э.Оюунболд одоог хүртэл ямар нэг тайлбар хийгээгүй байгаа юм. Үүнээс гадна тэрбээр өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилсэн Авто замын 90 жилийн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны гурвын даваанд барилдах байсан ч  "хувийн ажилтай" гэсэн шалтгаанаар очоогүй байна. Өмнөх өдрийн барилдаанд тэрбээр хоёр даваад байсан ч дараагийн өдрийнх дээр ийм тайлбартайгаар ирээгүй нь олон хүнийг анхаарлыг татсан хэвээр байгаа юм.