Монгол улс далайд гарцгүй ч дэлхийн далайн түүхэнд мөрөө үлдээсэн байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл Хубилай хааны усан флотыг гүйцэх усан флот гарч ирээгүй юм байна.

Монгол далайчдыг их далайд хөдөлмөр эрхлүүлэх гэрээг өнгөрөгч наймдугаар сарын 6-8-ний өдрүүдэд БНХАУ-ын Далиан хотноо байгуулжээ.

Далайн хөдөлмөрийн зах зээлд Монгол далайчид 2014 оноос хойш бодитоор гар бие оролцож хэдийнээ их далайд олон улсын тээвэр хийж дэлхийн 24 орноор тээвэр хийж байсан бодит туршлага бий гэнэ. БНСУ-ын далайн сургуульд туслах далайчин бэлтгэж их далайд ажиллуулах бөгөөд цаашлаад Монгол улсын бараа бүтээгдэхүүнийг Монгол далайчид өөрсдөө тээвэрлэх өдөр айсуй.