Өчигдөр буюу наймдугаар сарын 18-нд НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2019 оны 07 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны наймдугаар сарын 17-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 25,838,433 баримт  хамрагдсанаас:

  • 10 сая төгрөгийн 2
  • 5 сая төгрөгийн 23
  • 1 сая  төгрөгийн 254
  • 100 мянган төгрөгийн 2304
  • 30 мянган төгрөгийн  23241 баримт тохиролд таарч, нийт 25,824 иргэн азтан боллоо.

Супер азтан азтан 50 сая төгрөг хожих байсан ч тодорсонгүй.