Есдүгээр сарын 1-нээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд тэгш хамран сургах журам хэрэгжиж эхэлнэ. Энэ ажлыг тухайн сургуулиуд хамран сургах тойрогтоо бүрэн хариуцах юм байна.

Тодруулбал, сургуулийн захирал тушаал гарган “Дэмжлэгийн баг”-ийг байгуулж холбогдох мэргэжлийн байгууллага, асран хамгаалагчтай хамтран ажиллах аж. Ингэснээр хүүхдийн ялгаатай байдал, хөгжлийн хоцрогдлыг арилгах, учирч болох эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна.