Асашёорюү Д.Дагвадорж VLVT клубт бусадтай зодолдсон, улмаар “Петровис”-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн хүү Дөлгөөн гэгч их аваргын биед мэс хүргэсэн тухай нэг хэсэг ихэд шуугисан.

Улмаар Д.Дагвадорж баян айлын эрх хүүгээс 100 сая ам.доллар нэхэмжилсэн тухай бас л бөөн дуулиан дэгдэж билээ.

Тэгвэл түүний хацрыг хутгаар зүссэн гэх мэдээллийг их аварга үгүйсгэж байсан ч саяхан ШӨХТГ-ын дарга О.Магнайд хандсан хэвлэлийн бага хурлын үеэр түүний шанааны доохон талд сорви байгааг сэтгүүлчид анзаарчээ.

Үүнээс үндэслээд аваргын хацрыг зүсэж, хамрыг чихэж танхайрсан Дөлгөөн гэгчийн тухай шуугианууд үнэн болох нь батлагджээ.