Жил бүрийн есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил орон даяар эхэлдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд есдүгээр сарын 1-ний өдөр Ням гарагт тохиож байна.  Иймд  хичээлийн шинэ жилийн нээлт улсын хэмжээнд есдүгээр сарын 1-нд буюу Ням гаригт болно.

Харин есдүгээр сарын 2-ны өдөр буюу даваа гарагаас эхлэн хичээл хэвийн үргэлжилнэ хэмээн БСШУСЯ-наас мэдээллээ.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааны хуваарийг замын хөдөлгөөний ачааллыг харгалзан боловсруулахыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан холбогдох албаныханд үүрэг болгосон юм.