Дэлхий хэмжээний мэргэжлийн бодибилдинг, фитнесийн тамирчны эрх олгох  IFBB Pro Qualifier Mongolia тэмцээн өчигдөр /2019.08.24/ Corporate Convention Center-т  болов. Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоонд зохион байгуулах эрхийг нь олгосон уг тэмцээнд нийт 30 гаруй орны тамирчид оролцсон бөгөөд  АНУ,  Япон, Тайван гэсэн нийт дөрвөн  шүүгч ажилласан юм.

"Sweetymotion" хамтлагийн дуучид болох Ц.Сарнай, Г.Сүндэрмаа нар тус тэмцээний "Бикини" ангилалд өрсөлдөж алт, мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал, дуучин Ц.Сарнай "Бикини"-гийн  төрлийн хоёр ангилалд алт, хүрэл медаль авсан бол Г.Сүндэрмаа "Бикини" ангилалд мөнгөн медаль хүртсэн байна. Тэд МУГТ Г.Угалзцэцэгийн багт бэлтгэлээ хангаж оролцсон аж.