АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын том хүү болох Дональд Трамп Жр. Монголд хүрэлцэн ирсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэрбээр зөвхөн Монголд аялахаар ирсэн бөгөөд албаны ганц ч уулзалт товлогдоогүй гэдгийг онцлон хүргэсэн. Тэгвэл хүүгийнхээ хамт аялалаа дуусгаж, өчигдөр нутаг буцжээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Улаанхус, Толбо, Булган сумдаар амарсан байна.