Австралийн Мельбурн хотын оршин суугч 63 настай Лесли Максвел үргэлжийн биеийн тамирын дасгалын ачаар өдийг хүртэл эрүүл чийрэг нэгэн байгаа.

Түүний хувьд 48 наснаасаа эхлэн биеийн тамирын дасгалаар өдөр тутам хичээллэх болжээ. Одоо тэрбээр фитнессийн мэргэжлийн дасгалжуулагчаар ажилладаг бөгөөд долоо хоногт нэг цагаар таван удаа дасгал сургуулилт хийдэг аж. 

Гурван ачтай түүний залуу эрч хүчтэй байдал нь зөв хоололт, биеийн жиндээ тохирсон бэлтгэл сургуулилтаас хамааралтай гэж ярьжээ. Түүнчлэн наснаасаа үргэлж залуу харагддаг учир түүнийг шохоорхох эрчүүд ч олон байдаг гэнэ.