Сайн байна уу? Би нөхөртэйгээ танилцаад 4 жил хамт амьдраад 1жил болох гэж байна. Би өөрөө 6н настай охинтой манай хүн охинтой минь нээх дотно биш.

Асуудал юу вэ гэхээр 3н жилийн өмнө нэг жирэмсэн хүүхний сураг гараад бөөн асуудал мандаж хэрүүл уруул элдэв янзын асуудал болж нөгөө хүүхэн нь ч төрж хүүтэй болоод чамд наад залуу чинь хүүдээ хэрэгтэйгээс илүү чамд хэрэгтэй байгаа бол буянаараа болдоо гээд л бүх юмыг блоклоод таг болсон. Тэгсэн сая 8сарын 18 нд нэг хуриманд очсон чинь нөгөө бүсгүй хүүтэйгээ явж байхтай бид хоёр таарсан тэр хүү нь манай хүнийг өвчсөн юм шиг дуурайсан сэргэлэн цовоо сайхан хүү байна лээ. Яг тэр үед манай хүний царай хувхай цайгаад хачин болохыг мэдэрсэн. Хачирхалтай нь тэр хүүхэн ямар ч сандралгүй хүүгээ хөтлөөд надруу нэг том хараад манай хүнтэй мэндлээд өнгөрсөн тэр үед би юу хийчихээвээ гэдэг л бодол орж ирсэн. Хамгийн хэцүү байгаа зүйл нь тэр хүүгийн царай, тэр хүүхний харц 2 л бодогдоод хэцүү байна. Тэр хуримнаас хойш нэг найз нь согтуу ирээд нөхрийг авч явах гэхээр нь уурласан чинь урдаас чи ернь миний найзын амьдрааар бүрэн тоглож байгаа хүүхэн шүү чамтай танилцсан цагаас амьдрал нь дандаа уруудаж байгаа шүү тогтсон сайхан ажлаасаа гарсан. Тогтуун сайхан болж байсан амьдралруу нь ч орсон шүү гэсэн надад үнэхээр хүнд санагдсан. Би ернь нээх утас нтрийг нь үзээд байдаггүйн тэгээд өчигдөр найзуудынх нь чатыг харсан чинь нөгөө хүүхэн хүү 2н талаар баахан бичэлцээд одоо ганц биеээрээ байгаа л гэнэ нүдэнд дулаахан бүсгүй шүү л гэнэ ернь буддаг юмуу л гэнэ сонин сонин юм биччихсэн зураг нтрийг явуулаад манай хүнийг чи ёстой азгүй п..... Ооноотой л суух байсын нтр гэчихсэн тэгсэн манай хүн өөр зураг байна уу гэчихсэн байна лээ.

Энэ үеийг яаж давах ёстой юм болоо, хавар жирэмсэн болсон ч бүтээгүй тэрэндээ бас л хямраастай. Санаа дагаад ч байгаа юмуу тэр өдрөөс хойш нөхөр маань нэг л бодолгошироод ч байгаа юм шиг хэцүү байна. Нөхөртэйгээ ярилцахаар согтуу хүмүүсийн үгээр үг хийлээ юу бодоод байгаа юм л гэхийн яах ч учираа олохгүй юм. Намайг нөхрөө гаргадаггүй болохоор найзууд нь дургүй гэж бодож байсан чинь арай өөр зүйлээр дургүй байсан бололтой.