Би 3 хүүхэдтэйгээ хадам аавтайгаа амьдардаг юм л даа. Нөхөр маань айлын том дүү нар нь зарим нь хүнтэй суугаад зарим нь гадаадад харласан.

Тэгээд би болохоор хадамтайгаа яг гэрлэснээсээ хойш 7 жил амьдарчээ. Хадам маань жаахан уудгаас биш илүү дутуу зангүй. Харин сүүлийн үед нөхөр хүүхэдтэйгээ тусдаа гарч айл шиг айл болоод амьдармаар байх юм. Өмнө нь тусдаа гарах боломж байсан одоо ч байгаа. Гол нь нөхрийн маань дүү нар нь аавыгаа гэдэггүй. Нэг нь ч хажуудаа авдаггүй болохоор аавыгаа хоол ундгүй ханхайсан байранд ганцааранг нь үлдээгээд явах хэцүү байсан. Одоо харин бодоод байхад би өөрөө буйдан дээрээ тэрийж хэвтээд зурагт үзэх ч эрхгүй, нөхөртөө тухтай эрхэлж, хааяа ганц нэг хундага вино уух ч эрхгүй, дээрээс нь хүүхдүүдээ нэг согтуу хүний хажууд өсгөөд жаахан хэцүү санагдаад байдаг боллоо.

Эгч маань болохоор ямар хамаатай юм, үлдээгээд тусдаа гар л гэх юм. Миний хүн чанар зулгаасан хэрнээ тусдаа ч гармаар юм шиг хоёрдоод болдогүй ээ. Та бүхэн надад зөвлөөч.