УИХ-ын чуулган Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа. Тэгвэл үдээш хойшхи хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох хүн 50 нас хүрсэн, нэг удаа таван жилээр сонгогдоно, сүүлийн зургаан жил эх орондоо амьдарсан хүн байх ёстой гэх зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь нар гаргажээ. 

Уг саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн байна. Ингээд санал хураалгахад хуралдаанд оролцсон 64 гишүүний 59 нь буюу 92.2 хувь нь дэмжлээ.