Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан сахилгын шийтгэл хүлээсэн албан тушаалтан өөрт ногдуулсан шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх бөгөөд албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журмыг Авлигатай тэмцэх газар батлахаар хуульд заасан.

“Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ын 4.2-т зааснаар Авлигатай тэмцэх газар сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийн нэгдсэн сан үүсгэн ажиллаж байна. Сангийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байх үүднээс Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn цахим хуудсанд “Сахилгын шийтгэл” хэмээх шинэ цэс үүсгэлээ. Одоогоор Завхан, Хөвсгөл, Дархан-Уул, Баянхонгор, Сэлэнгэ, Булган аймаг болон нийслэлийн Сүхбаатар дүүргийн албан тушаалтнуудад ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг байршуулаад байна.

Албан тушаалтанд ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авч танилцана уу.