“Глобал Сайкл”  компаниас “Эко хотоо хамтдаа бүтээцгээе” гар зургийн уралдааныг зарлалаа. Тус  компани нь  “Panasonic”  брэндийн “ECOgreen” батерейг Монголын хэрэглэгчдэд санал болгож байгаа аж.

Дэлхийн хамгийн анхны мөнгөн усгүй (1991 он), байгальд ээлтэй “ECOgreen” батерейг Монголын хэрэгчлэгчдэд хүргэх эрхэм хүндтэй үүргийг хүлээсний хувьд энэхүү компани “Эко хотоо хамтдаа бүтээцгээе” аяныг өрнүүлсэн байна.

Аяны хүрээнд ийнхүү 1 сая төгрөгийн шагналын сантай гар зургийн уралдааныг 3-14 насны хүүхэд багачуудын дунд зарласан нь энэ юм. Ингэснээр гар зургаар дамжуулан байгальд ээлтэй эко хотыг дүрслэн харуулах, бидний ирээдүй эко гэх санааг олон нийтэд хaүргэхийг хүсч байгаа бөгөөд хүүхэд багачуудад багаас нь байгаль орчноо хайрлан хамгаалах, ногоон ирээдүйг хамтдаа бүтээх хүсэл тэмүүлэлтэй болгох зорилготой юм.

Мэдээж “Эко хотоо хамтдаа бүтээцгээе” хэмээх уриалгыг дэмжин сургууль, цэцэрлэг, хамт олноороо уралдаанд идэвхтэй оролцоно гэдэгт зохион байгуулагчид итгэж байгаа бөгөөд доорх зөвлөмжийг гаргажээ.
Үүнд:
-“Эко хотоо хамтдаа бүтээцгээе” сэдвийн хүрээнд зургаа зурсан байх.
-Гар зураг нь А4 хэмжээтэй байх.
-Panasonic battery [email protected]  хуудсанд нэвтрэн “Гар зургийн уралдаан” хэсэгт зурсан зургаа оруулан уралдаанд оролцох эрхтэй болно.
-Нэг оролцогчоос нэг л зураг байршуулах
-Шалгарсан зургуудыг эх хувиар нь авна
-Зургаа эрт оруулах тусам олон LIKE цуглуулна.
Уралдааны шагнал:
I байр-нэг. Өргөмжлөл, 500,000₮-ийн үнэ бүхий зүйлс
II байр-нэг. Өргөмжлөл, 300,000₮-ийн үнэ бүхий зүйлс
III байр-нэг. Өргөмжлөл, 200,000₮-ийн үнэ бүхий зүйлс
Тусгай байр-хоёр. Өргөмжлөл, үнэ бүхий зүйлс
Дашрамд дурдахад, “Глобал Сайкл” компани цаашид аянаа үргэлжлүүлэн олон нийтийг уриалсан  төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна. 

                                            “ЭКО ХОТОО ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ”
 



Б.Туул