Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхнээс нэгэн зөвлөгөө авах гэсэн юмаа. Надад нэг асуудал байна. Зарим хүнд их инээдтэй санагдах байх.

Би одоо 24 настай. Миний хөх их том юм л даа бас адил хэмжээтэй биш. Манай ээж эмнэлэгийн хүн тэгээд шилжилтийн насан дээр минь надад НАТУРВИТ гээд витамин өгдөг байсан. Үеийнхнээсээ эрт миний хөх ургаж эхэлсэн. Ангийн банди нар барьж үзэх гээд их ядаргаатай байдаг байсан. Харин оюутан болоход банди нар надтай унтах гэж их хүсдэг болсон. Найз залуутай болоод 4 сар үерхээд жирэмсэн болсон юм. Сургуулиа төгсөөгүй байсан тул ээждээ хэлэлгүй авахуулсан. Тэрнээс хойш баруун талын хөх минь бага багаар томорч эхэлсэн. Ингээд зүүн талын хөх минь жижиг баруун талых нь бага зэрэг том болчоод байгаа. Хальт харахад бол мэдэгдэхгүй. Харин бариу цамц майк өмсвөл мэдэгддэг. Мөн бариу цамц майктай гадуур явж чаддаггүй, хүмүүс хөх рүү минь хараад байдаг. Дэлгүүрээс хүссэн цамцаа авая гэхэд дандаа цээжээрээ багадаад бариад хэцүү юмаа. Байнга нэвсгэр юм өмсөхөөр залхаж байна. Нас залуу байна биеийнхээ галбир гаргасан юм өмсмөөр байна. Одоо миний биений хэмжээ 97:68:110 байгаа. Надад зөвлөгөө өгч туслаач та бүхэн. Хөхөө яаж жижигрүүлэх вэ? Бас яаж тэнцүү хэлбэртэй болгох вэ? Хөх жижигрүүлэх хагалгаа байдаг болов уу?