Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 13. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын давхардсан 14. Сугар гараг. Чөдөр одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр.

Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Уул

Өдрийн наран 6 цаг 23 минутад мандан, 19 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа  арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ