Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Дорноговь  аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа маргааш болно.

Дадлага сургуульд Монгол, АНУ-аас гадна Австрали, Канад, Франц, Нипаль, Турк, Их Британи, Бангладеш, Индонези, Казахстан, Киргизстан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам зэрэг 21 улс орон, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  ЭМЯ, БХБЯ, ХХААХҮЯ, ЗХЖШ, МЭЕГ, ЦЕГ, МХЕГ, Улаанбаатар төмөр зам, Автотээврийн үндэсний төв болоод Өмнөд Бүсийн төв Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Зүүн бүсийн төв Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын Онцгой комисс, Онцгой байдлын газрууд, ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын нийт 460 гаруй төлөөлөл оролцож байна.

“Говийн чоно 2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль нь “Орон нутгийн чадавх ба бүс нутгийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд танхимын, академик болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах дууриалган үзүүлэх дадлага сургууль болоод орон нутгийн гамшгаас хамгаалах  бэлэн байдлын төлөвлөгөөг турших, гамшиг, аюулт үзэгдэл ослын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах удирдах бүрэлдэхүүний  команд штабын сургууль гэсэн 4 чиглэлээр 21 төрлийн сургалт зохион байгуулагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.