Сэтгүүлч С.Мөнхбаясгалан өөрийн фэйсбүүк хуудаснаа "Улсын баатар Э.Бат-Үүл аль хэдийнэ сөнөж мөхсөн нөгөө Гитлер фашизм, Сталин коментерн, Чойбалсангаа яриастай. Анхлан залуудаа ганц нэг ном уншиж байсан тэр цагтаа гацчихсан.

Дэлхий ертөнц өөрчлөгдсөнийг мэдээ ч үгүй. Бат-Үүл баатар шиг 1990 ондоо гацчихсан нөхдүүд нэг биш байх харамсалтай. Социализмд өмд, үс тайрдаг байсан, бид та нарыг гадаад паспорттой болгосон гэж ачирахсаар насыг барах нь энэ хүн. Ном уншсанаа гайхуулдаг боловч эрх чөлөө, ардчиллын өлгий Америк улс нь Ерөнхийлөгчийн засаглалтай явааг мэдэх ч үгүй. Ардчилал Ерөнхийлөгч, парламент хэмээх хоёр засаглалтай байдгийг мэдэхгүй. Ерөнхийлөгч гэхээр дарангуйлал гээд ойлгочихсон. Тэгсэн атлаа өөрөө бас Ерөнхийлөгч болчих санаатай нэрээ дэвшүүлж яваад нөгөө Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нартаа нухуулчихсан. Гадаад хэл ерөөсөө мэдэхгүй. Мэддэг Элбэгдорж, Баяр нараасаа асууна. Тэдний ярьсаныг үнэн гээд ойлгочихсон. Тэгээд л тэднйи үгээр бурна. Аль хэдийнэ өөрсдийнхөө гараар багалзуурдаад алчихсан ардчиллаа аварна ч гэх шиг. Тэр ардчиллыг чинь эрхэм Бат-Үүл та, таны гал хамууд болох Ц.Элбэгдорж, С.Баяр нар нь устгачихсан болохоос ард түмэн яагаа ч үгүй шүү. Ард түмэн та нарт итгэж , та нарыг дэмжсэндээ л буруутдаггүй юм бол өнөөдөр ингэж бидэнд агсам тавих хэрэггүй. Өөрсдөө алчихсан ардчиллаа одоо хэнээс аврах гээд байгааг хэлж ч мэдэхгүй. Улсын баатар цолыг яаж авсанаа ч санахгүй. Ямар тэмдэг энгэртээ зүүснээ ч ойлгохгүй. Нэг л их аархсан, агсам согтуу нь ч мэдэгдэхгүй нөхөр сэгсэлзээд бачуураад явах. Ардчиллыг үнэхээр аврах гээд байгаа бол өөрсдөөсөө л авар та нар. Та нарын үгэнд итгэж 30 жил явлаа. Одоо чадахгүй. С.Баярын номонд бичсэнээр Э.Бат-Үүл салхин тээрэмтэй байлдсаар яваа. Тэр салхин тээрэм нь хаана ч байдаг юм бэ бүү мэд" хэмээн бичжээ.