"Мөрөөдлийн театр"-ын хамт олон "Галзуу хот" шоу драм  МҮЭСТО-ны тайзнаа үзэгчдийн хүртээл болоод 20 хоног болж байна.  Тус шоунд 40 гаруй уран бүтээлийн оролцсон бөгөөд  хоёр хэсгээс бүрджээ.

Мөнгө хүнийг хэрхэн өөрчилсөн, хууль хэрхэн үнэгүйдэж байгаа, ёс зүй хүн чанар хаана хэрхэн үгүй болж байгааг эхний хэсгээ харж болно. Харин дараагийн хэсгээс хүний сэтгэл хичнээн агуу болохыг харуулсан. 

Бага насны хүүхэд бус насанд хүрэгчдэд зориулсан энэхүү шоу драмын чимэг нь уран бүтээлч эмэгтэйчүүд байлаа. Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн чадварлаг жүжиглэлт,  дур булаам хувцаслалт нь эрчүүдийн харааг эрхгүй булаах болно. 

Хаалтын тоглолт өдгөө өдөр бүр баруун 4-н замд байрлах МҮЭСТО-ны тайзнаа 19:00 цагт  болж байна. Амжиж үзэхийг урьж байна.