Өөрийгөө Босоо хөх Монгол бүлгэмийн гишүүн гэх иргэн өчигдөр 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нэгэн ресторанаар үйлчлүүлж байсан гадаадын иргэдийг бичиг баримтаа шалгуул гэж танхайрсан хэрэг гарчээ. Тухай үед Герман улсын хоёр иргэн “Өөрөө бичиг баримт шалгах эрх бүхий ажилтан мөн үү” хэмээн лавлахад  “Босоо хөх Монгол бүлгэмийн гишүүн байна. Би шалгах үүрэгтэй” гэх мэтээр амгалан тайван байдалд алдагдуулсан хэрэг гарчээ.

Одоогоор уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм байна. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.