Монгол Улсад  наймдугаар сарын байдлаар 894.496 өрх бүртгэгдсэн байна. Үүнээс 80 мянга гаруй өрх толгойлсон эцэг, эхчүүд байгаа нь нийт өрхийн 10 орчим хувийг эзэлж байгаа аж. Эднээс 18 хүртэлх насны хүүхэдтэй 40433 ээж, 7971 аав байна.

 Тэдний 44.6 мянга нь гурав хүртэлх, 25.8 мянга нь 3-5 хүртэлх, 6.5 мянга нь зургаа ба түүнээс дээш гишүүнтэй өрхийг толгойлж байна.Монгол Улсын хүн амын анхны гэрлэлтийн дундаж нас 2010 онд эрэгтэй 26.2, эмэгтэй 24.2 байсан бол энэ онд эрэгтэй 29, эмэгтэй 26 болсон байна. Үүнээс үзэхэд Монгол Улсын хүн амын анхны гэрлэлтийн дундаж нас жил ирэх тусам хойшилж байгаа ажээ.