Жил бүрийн намарт сөхөгддөг болсон сэдвийн нэг нь УИХ-ыг тараах асуудал. Энэ асуудлыг олонхи болсон МАН-ынхан дотроосоо нууцаар хуралдан гаргасан гэх. Уг нь жил хүрэхгүй хугацааны дараа сонгууль болох гэж байхад ийнхүү хугацаанаасаа өмнө тараан бутаргах нь хэнд ашигтай вэ.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн  хоёрдугаар хэлэлцүүлгийг ид өрнүүлж байтал ийнхүү УИХ-ыг тараах асуудал сөхөгдөж байгаа нь эл хуулийг гацаах нэг оролдлого нь бололтой хэмээн хардах хэсэг ч байна. Нөгөөтэйгүүр, олны анхаарлыг УИХ-ыг тараана, тараахгүй гэдэгт сарниулж байгаад үндсэн хуулийг ард түмний санал асуулга явуулахгүйгээр батлах гэж буй юу. Эс бөгөөс шинэ бүрэлдэхүүн оруулж ирэн эцэг хуулийн өөрчлөлтийг батлуулахаар улайрах уу. Тун чиг эргэлзээтэй басхүү анхаарлаа сулруулж болохгүй үе ирээд байна. 

Дор хаяж, 51 гишүүн УИХ-ыг тарахыг дэмжиж, гарын үсэг зурсны дараа тарна. Тэгвэл дараах гишүүд тарахыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ.

  1. Т.Аюурсайхан
  2. Ё.Баатарбилэг
  3. Х.Баделхан
  4. С.Батболд
  5. Б.Батзориг
  6. О.Батнасан
  7. М.Билэгт
  8. Х.Болорчулуун
  9. Ц.Гарамжав
  10. Д.Ганболд
  11. Ж.Ганбаатар
  12. Ц.Даваасүрэн
  13. Д.Дамба-Очир
  14. Б.Дэлгэрсайхан
  15. Б.Жавхлан
  16. Л.Мөнхбаатар
  17. Х.Нямбаатар
  18. Д.Оюунхорол
  19. Н.Оюундарь
  20. Л.Оюун-Эрдэнэ
  21. М.Оюунчимэг
  22. Б.Ундармаа
  23. Н.Учрал
  24. Ч.Улаан
  25. Ш.Раднаасэд
  26. Д.Сарангэрэл
  27. Б.Саранчимэг
  28. Я.Содбаатар
  29. Г.Солтан
  30. Д.Сумъяабазар
  31. О.Содбилэг
  32. А.Сүхбат
  33. Д.Тогтохсүрэн
  34. Д.Тэрбишдагва
  35. С.Чинзориг
  36. Ц.Цогзолмаа
  37. Д.Цогтбаатар
  38. Ө.Энхтүвшин
  39. Н.Цэрэнбат
  40. Н.Энхболд
  41. Б.Энх-Амгалан
  42. Ж.Энхбаяр
  43. Л.Энхболд
  44. Л.Элдэв-Очир

Ямартай ч УИХ тарвал ээлжит бус сонгууль явуулах нь тодорхой болж байгаа юм.