Зарим хэвлэлээр нэгэн прокурор эхнэрээ 10 жил хүчирхийлж, түүнийгээ хуулийн байгууллагад мэдэгдэхгүй, нууж явдаг байсан гэх мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл прокурор гэх О нь удаа дараа зөрчил гаргасны улмаас прокурорын байгууллагаас халагдаад удаж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм.

Харин албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Прокуророор ажиллаж байсан О нь ажлаасаа чөлөөлөгдөөд удаж байгаа. Прокурорын байгууллагаас 2019 оныг сахилга, хариуцлагыг өндөржүүлэх жил болгон зарласан. Тэр хүрээндээ ажиллаж байна. Ёс зүй хийгээд мэргэжлийн алдаа гаргасан ажилтнуудад сахилгын арга хэмжээг авдаг” гэв.

Өөр нэгэн эх сурвалжийн хэлснээр эхнэрээ 10 жил хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байгаа О гэх этгээд өмгөөлөгчөөр ажилладаг байсан гэх мэдээлэл байна. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.