Монголын загварын салбар дэлхийн жишгээр өдрөөс өдөрт хөгжиж шинэ өнгө, өвөрмөц төрхөөр нэмэгдэн яваа. Энэ салбарт монголын цөөхөн хэдэн эрэгтэй загвар зохион бүтээгч бий. Тэдний нэг Б. Энхбаатар буюу Ноён Кадр загварын өнгө төрхийг илүү тодосгож өнгөлж яваа залуу. Тэрбээр өөрийнхөө талаар "Зэвүүн яриа" нэвтрүүлэгт дэлгэрэнгүй хуучилжээ.