Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Таван шар-Офицеруудын ордон чиглэлд 15 км урттай skyway буюу агаарын галт тэргийг хагас жилийн хугацаанд тавих болно гэдгээ өнөөдөр “Улаанбаатар эдийн засгийн форум”-д тавьсан илтгэлээрээ мэдэгдлээ.

Агаарын галт тэрэг нь метрог бодвол хэд дахин хямд өртөгтэйн зэрэгцээ ашиглалтад хугацаа нь даруй метрогоос 6-8 дахин хурдан гэдгээрээ онцлог байгаа юм.

Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл Японы Жайка байгууллагаар Таван шар – Офицеруудын ордон чиглэлд метро барих ТЭЗҮ-г хийлгэж байлаа. Жайка байгууллага нийтдээ 17 тэрбум ам.доллараар буюу өнөөгийн ханшаар 44 их наяд 200 тэрбум төгрөгөөр уг төслийг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд 2020 гэхэд ашиглалтад өгч болно гэдгийг тухайн үед хэлж байсан юм.