Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. Үүний нэг нь хүүхдийн мөнгө олгохтой холбоотой журмын өөрчлөлт аж. Одоогоор хүүхдийн мөнгийг Монголбанкаар дамжуулан, арилжааны банкаар олгож байгаа.

Тэгвэл өнөөдрийн гарсан өөрчлөлтөөр хүүхдийн мөнгийг Төрийн сангаар олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгө Төрийн сангаар дамжиж, арилжааны банкаар тухайн хүүхдийн дансанд орох юм байна. Энэ нь хүүхдийн мөнгө олгох шат дамжлагыг багасгаж байгаа хэрэг гэж Засгийн газрынхан үзжээ. Холбогдуулан мэдээлэхэд, энэ оны эхний гурван сарын байдлаар сая хүүхдэд 231.2 тэрбум төгрөг олгосон байна.