Маргааш буюу 10-р сарын 04-нд 13-17 цагт сонсголонгийн зам дагуу байрлах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд "Харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгтэй хамтран "Харж баясахын жаргал" арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээний хүрээнд:
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа мэдээлэл
• МХҮХ-ны үйл ажиллагааны танилцуулга болон хараагүй иргэдийн спортын төрөл тоглоом наадам, тусгай хэрэглээний туслах хэрэгслүүдийн танилцуулга, мэдээлэл
• Нүдний эмч нарын үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл хараа шалгах үйлчилгээ
• Нүдний шил болон нүдний эм, дусаалга, амин дэмийн худалдаа
• Хараагүй массажистуудын бариа заслын үнэ төлбөргүй массаж үйлчилгээг үзүүлэх
• Харааны бэрхшээлтэй иргэдийн болон олны танил нийтийн дууны уран бүтээлчдийн урлагийн тоглолт