Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд иргэн Г (34 настай, эр) 5 метр орчим жорлонд унасан тухай дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт 2019.10.06-ны өдрийн 23:01 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай тасаг 7 км замыг туулан 23:12 цагт очиж 50 минут ажиллаж гаргаж аван эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн НТТТөвийн 103-ын эмчид хүлээлгэн өгчээ. 

Тиймээс иргэд алхам тутамдаа болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.