2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 19-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-ны өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи түр зуур 18-24 м/с хүртэл ширүүсч, цасан шуурга шуурах үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, хальтиргаа гулгаа үүсэх, авто зам, даваа цасанд хаагдах, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд эрсдэл, хүндрэл учрах нөхцөл бүрдэж болзошгүй байна.