Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор “Иргэдийн спортын VIII их наадам”-ыг сарын хугацаанд зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд аравдугаар сарын 19, 20-нд буюу энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн болон шатрын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тиймээс өнөөдөр 09.00-15.00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн "Дүнжингарав" худалдааны төвийн урд замаас Амгалангийн төв зам хүртэл замын хөдөлгөөнийг түр хаахаар болсон байна. Энэ хугацаанд өөр зам сонгон зорчихыг Нийслэлийн цагдаагийн газраас анхаарууллаа.

Мөн Чингэлтэй дүүрэг тавдугаар хороо, Лааганы гудамжны авто замыг аравдугаар сарын 7-ны өдрөөс 30-ны хооронд хааж авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх тул тус замаар зорчих иргэд та бүхэн бусад автозамыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.