Дасгалын сайн хувцсыг таних гол шалгуур бол өмсөөд дасгал хийхэд биед эвтэйхэн байх учиртай. Спортоор хичээллэх нь хүний бие бялдрын болон оюун санааны эрүүл мэндэд чухал байдгын адилаар дасгал хөдөлгөөн хийх үедээ зөв хувцас өмсөх нь дутуугүй чухал юм. Учир нь таны хийсэн дасгалын үр дүн ямар хувцас өмссөнөөс шалтгаална. Зөв хувцас таныг дасгалаа залхууралгүй, эрч хүчтэй, бүрэн гүйцэт хийх сэтгэл санааны “халаалт” болж өгдөг. Өдөр тутам өмсдөг даавуун футболка, биеийн тамирын загварлаг хувцас, малгайтай цамц зэрэг нь зөвхөн таныг гоё харагдуулахаар бас дулаахан байлгахаар дизайнчлагдсан буюу дугуй унах, гүйх, жимд дасгал хийх гэх мэт ачаалал өгөх дасгал хөдөлгөөн хийхэд зориулагдаагүй.

Дасгалын зөв хувцас сонгохын давуу талууд

 

Бид жимд явахдаа гэртээ ч бараг өмсөхөө байсан футболкануудаа сонгодог. Ийм хувцаснууд хөлсөнд нэвчиж, биед наалдаж, дасгалаас өөр зүйл анхаарлыг чинь сарниулж, дасгалын чанарыг бууруулдаг. Энэ мэт шалтгаанаас бол мэргэжлийн тамирчид болон архаг жимчид зориулалтын материал болон дизайнтай хувцас өмсөх болсон. Биед эвтэйхэн байдаг бас яг таарсан мэдрэмж нь таны дасгал хөдөлгөөнийг илүү тааламжтай бас үр дүнтэй болгоно. Биеийн тамирын чанартай хувцаснуудыг таны булчинг дэмжих, илүү хүнд дасгалуудыг олон оролттой, удаан хийхийн зэрэгцээ амархан сэргэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд сайтар судалж, шинжилж бүтээсэн байдаг. Жишээ нь ухаалаг төхөөрөмжтэй адил ухаалаг спорт хувцаснууд үйлдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд хэт ягаан туяа ялгаруулдаг даавуу нь дасгал хөдөлгөөний үед цусны эргэлтийг идэвхжүүлж, биеийн дулааны зохицуулдаг. Мөн хөлсийг шингээхээс гадна хэт халууцсан, хөлөрсөн, багтаж ядсан мэдрэмжээс ангижруулна.

 

 

1 Материал

 

Дасгал, хөдөлгөөн хийхэд хүний бие хөлөрдөг нь өвөл болоход хүйтэн болдог гэдэг шиг тодорхой зүйл. Энэ үед тэрхүү дулааныг гадагшлуулах, хөлсийг шингээх, үнэр ялгаруулахгүй байх, нойтон мэдрэмж төрүүлэхгүй байх нь хувцасны материалтай шууд холбоотой. Спорт хувцасны хамгийн түгээмэл материалуудыг танилцуулъя.

 

Материал

 

Синтетик Даавуу

Амьсгалдаг шинж чанартай учраас хөлсийг шингээж, нойтон, биед наалдсан мэдрэмж төрүүлэхгүй, дасгалын туршид шинэ хувцастай байгаа мэт санагдуулна. Бас бактерын үржлийг дэмждэггүй учир хувцаснаас эвгүй үнэр ханхлахгүй гэсэн үг. Анхааруулахад, эрзээнэн болон хуванцар суурьтай материалаар хийсэн хувцаснаас зайлсхийгээрэй. Учир нь ийм хувцас хөлсийг ууршуулдаггүйн дээр халууцуулдаг сул талтай.

Гайхамшигт Бичил Ширхэгт  

Энэхүү синтетик материалыг нилонон эсвэл полиестер суурьтай нь ширхэгтэй материалаас гаргаж авдаг бөгөөд чийгийг амархан шингээж, хувцасны бусад хэсгүүдэд тараадаг ид шидтэй.

Даавуу 

Цэвэр даавуугаар хийсэн спорт хувцасны арьстан хүртэх мэдрэмж таатайн дээр арьсыг амьсгалуулж, хөлсийг шингээх хэдий ч биед наалдаж, хөлөрсний дараа хувцасыг хүндрүүлж, таагүй мэдрэмж төрүүлдэг.

Калико Даавуу

Хөвөн даавуунаас гаргаж авдаг энэ материал зөөлөн, амьсгалдагийн дээр хөлсийг сайн шингээдэг.

Спандекс

Спандекс буюу эластин ч гэдэн энэ материалыг сунамтгай ширхэгтэй материалаас гаргаж авдаг бөгөөд урагдалгүй 500 хувь сунаж чаддаг. Хөдөлгөөнгүй байвал буцаад хэвэндээ ордог. Уран гулгагч, гимнаститкч, усанд сэлэгч, крикитийн тамирчид ийм материалаар хийсэн хувцас өмсөх нь олонтаа.

Хэт бариу, дасгал хийхэд тухгүй бас хэт нэвсгэр хувцаснаас зайлсхийгээрэй. Ер нь амарханаар тайлбарлавал, спорт хувцасыг COOLMAX® эсвэл SUPPLEX® материалаар хийсэн бол хамгийн зөв сонголт болно.  

 

2 Зөв хувцас таны хуяг

 

Дасгалын хувцас таныг гадна орчноос бас хамгаалах үүрэгтэй. Хэрэв та зуны халуунд гадаа дасгал хийх гэж байгаа бол бага зэрэг сул, амьсгалдаг материалтай хувцас илүү тохиромжтой. Ийм хуцвцас таныг сэрүүн байлгаж, халууцуулахгүй. Дээр нь цайвар өнгөтэй хувцас сонгож, нарны туяаг ойлгох хэрэгтэй.

Харин хүйтний улиралд давхарлаж өмсөх боломжтой хувцас сонго. Гэхдээ, гадна талын хувцас нь агаар нэвтрүүлдэг, биеийн дулааныг зохицуулдаг шинж чанартай байвал зохино. Бас халууцаад байвал амархан тайлчихаж болдог байвал бүр сайн. Полипропилин материалтай хувцас хөлсийг шингээж, уурших явцдаа таныг жиндүүлэхгүй. Түүнчлэн, амьсгалдаг цамц дотуураа өмсвөл хөлсийг шингээнэ.

 

Зөв хувцас таны хуяг

3 Тав тух

 

Буруу гутал таны хөлийг цэврүүтүүлнэ. Хэт бариу спорт хөхний даруулга ар нуруу руу чинь шигдэнэ. Буруу шорт гуяыг чинь загатнуулж, үрнэ. Тиймээс, материалаас гадна дизайны хувьд тав тухтай хувцас сонгоорой. Тав тух өөртөө итгэх итгэлийг, цаашлаад дасгалын чанар үр дүнг нэмэгдүүлнэ. Америкчуудыг идэвхтэй хөдөлгөөнтэй, дасгал хөдөлгөөн хийхийг дэмждэг засгийн газрын байгууллага болох Америкийн Ерөнхийлөгчийн Биеийн Тамир Спортын Зөвлөлийн хийсэн судалгаанаас харагдах байдалдаа сэтгэл дундуур байдаг тамирчид дасгал хөдөлгөөн хийх тоо, давтамж нь бага байжээ.

 

Тав тух

4 Гутал

 

Биеийн хөдөлгөөн, ямар ч дасгалд гутал чухал үүрэгтэй. Ялангуяа, ачаалалтай дасгал болох гүйхэд. Дээр дурдсан Америкийн Ерөнхийлөгчийн Биеийн Тамир Спортын Зөвлөлөөс хүнд ултай, чамгүй зөөлөвчтэй, улны нумыг тохиромжтой, тааламжтайгаар дэмжсэн гутал сонгохыг зөвлөдөг.

 

Гутал

5 Гэмтэл бэртэлээс ангид

 

Огцом, гэнэтийн хөдөлгөөн, улирал болон цаг агаарын өөрчлөлт, бие махбодийн тогтворгүй байдал зэрэг нь бэртэл гэмтлийн эх үүсвэр болдог. Спорт хувцас нь дасгал хөдөлгөөний үед зөв булчинг дэмжих, хамгаалалтыг хамгийг их хэрэгтэй газар нь өгөхөөр загварчлагдсан байдаг нь дасгалын үр дүнг нэмэгдүүлж, бэртэл авах эрсдэлийг бууруулдаг. Түүнчлэн, таны бие болон булчин хэрхэн ажиллахад чухал нөлөө үзүүлдэг. Жишээ нь хүнд жин өргөх дасгал хийх үедээ зориулалтын цамц өмссөнөөр дасгалаа зөв хийх боломж бүрдэнэ. Ингэснээр, амархан ч сэргэнэ. 

Дээр дурдсанчлан, зөв хувцасны ачаар цусны эргэлт нэмэгдсэнээр булчин зангирах, булрах эрсдэлээс зайлсхийнэ. Жишээ нь, гүйхдээ зориулалтын compression оймс өмссөнөөр булчинг зөв газар нь байлгаж, гэмтлээс холдуулж, цусны урсгалыг хэвийн байлгаж, хавдалтыг бууруулдаг. Цанаар гулгахдаа хэт ягаан туяа ялгаруулдаг ретүз өмсөх нь биеийн хэмийг нэг түвшинд байлгаж, цусыг хөлний булчингуудад тараадаг давуу талтай. Түүнчлэн, хоол, тэжээлийн зөв нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэснээр эрчимжсэн цусны эргэлтээр дамжин амин дэм, шим тэжээл, минералууд, хүчилтөрөгч зэргийг булчинд хүргэж, илүү ачаалал авах, урт хугацаанд дасгалаа үргэлжлүүлэх, дасгалын дараа хурдан сэргэх боломжийг олгодог.

 

Гэмтэл бэртэлээс ангид

6 Нөхөн сэргэлт

 

Дасгал хөдөлгөөний зөв хувцас булчингийн дасгал хоорондох сэргэлтэд эерэг нөлөө үзүүлдэг. Зөв хувцас дасгал хийж байх үеийн болон дасгалын дараа булчингийн зангиралтыг багасгадгаар жирийн хувцаснуудаас онц ялгаатай. Зарим өндөр чанартай хувцаснууд өвдөлтийг намдааж, сэргэлтийг хурдасгадаг.

Дээр дурдсан шинж чанарууд манай Physique Apparel брэндийн хувцаснуудад шингэсэн байдаг бөгөөд хэрэв та дасгал хөдөлгөөн хийхдээ, жимд хичээллэхдээ зориулалтын хувцас хэрэглэж үзээгүй бол үзэхийг зөвлөж байна.

 

Нөхөн сэргэлт

Та дээр дурдсан бүх хувцсыг "Physiq apparel Mongolia" дэлгүүрээс авах боломжтой

Та дээр дурдсан бүх хувцсыг "Physiq apparel Mongolia" дэлгүүрээс авах боломжтой

 

Холбоо барих:

Facebook: https://www.facebook.com/PhysiqApparelMongolia

Instagram: https://www.instagram.com/physiqapparel_mn/

Дэлгэрэнгүй мэдээллийг: 76102222

Хаяг: Шангри-Ла худалдааны төвийнг 3 давхарт 314 тоот