Хэдхэн хоногийн дараа нээлтээ хийх гэж байгаа Hалайхын замын тухайд хүн бүхэн ам сайтай байгаа. Тэгвэл сайны хажуугаар саад мундахгүй гэдэг шиг  явган хүний гарцгүйд тэр хавьд амьдардаг оршин суугчид сэтгэл дундуур байгаа юм.

Өвлийн улирал эхэлж халтиргаа гулгаатай энэ үед хоёр замын хооронд нааш цааш гарахад, мөн наад захын жишээ гэхэд ус түлээгээ зөөхөд энэхүү хашлагаар давж гарах уу, эсвэл 5км урттай хашлагийг тойрч гарах уу гэдэг нь асуудал болоод байна. Зарим ажилчдын хэлсэнээр ирэх жилийн хавараас явган хүний гүүр тавигдана гэсэн боловч тухайн оршин суугчид энэ тал дээр ам муутай байна. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин