Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82-р зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар  "Төрийн эрх мэдлийг  хууль бусаар авах хуйвадаан зохион байгуулах" гэмт хэрэгт яллх дүгнэлт үйлдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Хэрэг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10-р сарын 22-ны өдрийн 09:30 минут товлогдсон шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэн, Ариунболд, Э.Хашчулуун нар Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралтай тул А.Ганбаатарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Шүүхээс хүсэлтмийг хангаж  шүүх хуралдааныг  2019 оны 10-р сарын 31-ны өдрийн 08:30 цагт хийхээр товлосон байна. 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.