УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Тухайлбал, ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр БНСУ-д сайтуулагдсан асуудлаар тайлбар хийв.  Тэрээр “Цахим  орчинд энэ тухай мэдээлэл гарсан.  Бид ҮХЦ-тэй холбогдож мэдээлэл өгөхийг хүссэн.  Тэдний зүгээс Цэцийн дарга ямар нэгэн зүй бус  үйлдэл гаргаагүй.  Харин түүний ард  сууж явсан хүн  асуудалд орсон.   Энэ асуудалд үл ойлголцол үүссэн гэж ойлгосон.  Гэхдээ хэргийг шалгаж байна.  Тухайн хүн ирээд албан ёсны мэдээлэл хийх байх.  Хэрэв Үндсэн хуулийн цэцийн дарга ийм үйлдэл гаргасан бол хариуцлага хүлээлгэнэ” гэв.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр нь өчигдөр 17.00 цагт Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчсон.  Гэсэн ч 20 настай онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан үндэслэлээр тус улсын хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм.