Жүжигчин Шүүдэрцэцэг Америкт ажиллаж, амьдарч яваа. Түүний араас хайртай залуу нь драмын театрын тайзаа орхин одсон. Сүүлийн үед тэднийг шар хэвлэлийн хуудаснаа салсан хэмээн бор шувууг нисгэх болсон билээ. Тэгвэл эл шуугианд жүжигчин Тодоо ийн хариулт өглөө. 

Зурган дээр Like дарахгүй л бол
Coment дээр хариу өгөхгүй л бол
Хамт авхуулсан зургаа хийхгүй л бол
Салчихсан гэдгээ болиорой таануус
Болж л өгвөл холдуулчихгээд л байх юмаа
Юм болгонд хариу өгч, юм бүхнээ тайлагнаж болохгүй... Бид хамтдаа ажиллаж, сурч, хөдөлмөрлөж, амьдарч байна. Бидэнд хийх зүйл маш их байна. Зав зай ер нь олдохгүй, хоёр биентэйгээ ч тухтай уулзаж чадахгүй, яг л бусдын адил амьдралынхаа төлөө хичээж явна. "Надтай холбоо барихгүй удлаа" гэж боддог байсан ч, өөрөө энд ирээд..."нээрээ ч тийм юм даа" гэж биеэр мэдэрч л сууна. 
Бид нар ганцхан л амьдарна, энэ олдсон амьдралаа эрүүл, аз жаргалтай, харамсах зүйлгүйгээр туулах нь бидний үүрэг.  Муу явж, муухай амьдрахыг хүсдэг хүн байхгүй биз дээ.  Дор бүрнээ амьдралаа босгож, цахим орчинд эерэг байж, уйдах...утсаа ухах завгүйгээр хөдөлмөрлөж, хэн нэгэнд урмын үг харамгүй илгээж, зүгээр л сайхан амьдарцгаая хэдүүлээ, Миний дэргэд тэр минь байна. Тэрний минь дэргэд би байж л байна.