Засгийн газрын хуралдаанаар  Төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд салбарын болоод орон нутгийн ой, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан төсвийн хөрөнгөөр мэндчилгээ явуулж байгааг зогсоох арга хэмжээ авахыг агентлагийн удирдлагууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна. Түүнчлэн “Гудамж төсөл”-ийн  хүрээнд аймгийн төвүүдэд хэрэгжих төсөл, арга хэмжээний санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгажээ.