Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ипотекийн зээлийг зогсонги байдалд оруулахаар эрчимтэй ажиллаж байна. Ипотекийн зээлд цэг тавихыг хүссэн сайд Ч.Хүрэлбаатарт удахгүй гэр хорооллын иргэдээс нээлттэй захидал илгээхээр болжээ. Учир нь утаанд угаартан амьдарч буй Монгол хүний амьдралын бодит дүр төрхийг Засгийн газар, тэр дундаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар огт мэдэхгүй байгаа гэж иргэд үзэж байна.

Дундаж болон бага орлоготой иргэд орон сууцтай болно гэдэг удахгүй цаасан дээрх мөрөөдөл болно. Учир нь 2019 оны төсөвт 400 гаруй тэрбум төгрөгийг Ипотекийн зээлд зориулан баталж, Засгийн газар, Монгол банк хамтран хэрэгжүүлсэн бол ирэх жил 60-хан тэрбум төгрөгийг төсөвлөхөөр болж байна. Үүний гол буруутан нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Сангийн сайдын балгаар, барилгын салбар зогсонги байдалд орж, гэр хорооллын иргэд байртай болох мөрөөдөл үгүй болох, нь. Үүний ур дүнд иргэд сайжруулсан түлш, түүхий нүүрс гэх тамаасаа хэзээ ч салахгүй, өдөр бүр угаарын дуудлага тасрахгүй, бахь байдгаараа монголчууд амьдарсаар байх уу Ч.Хүрэлбаатар сайдаа???

Судалгаанаас харахад, Ипотекийн Зээлд хамрагдаж буй иргэдийг насны байдлаар нь авч үзвэл нийт олгосон зээлийн 44 хувийг 25-35 насныхан, 37 хувийг 35-45 насныхан эзэлж байжээ. Зээлийн дундаж хэмжээ 75 сая ба 20 жилийн хугацаатай. Өөрөөр хэлбэл, иргэд дунджаар 110 орчим сая төгрөгийн орон сууцыг хамгийн урт хугацаатайгаар авах сонголт хийн, аж амьдралаа дээшлүүлж, утаанаас салахад хувь нэмрээ оруулж байжээ.

 

 

Ипотекийн зээлийн эрэлт мэдээж маш өндөр байдаг. Судалгаанаас харахад, 2019-2021 оны хугацаанд 33,100 өрх орон сууцанд орох эрэлт байгаа бол нийлүүлэлт 60,000 хол давсан гэсэн үзүүлэлттэй байна. Эдгээр өрхийн дийлэнх нь 41-60 ам метр талбай бүхий орон сууцанд орох хүсэлтэй. Харин зах зээлд 40 хүртэл ам.метр талбай бүхий орон сууц илүүдэлтэй байна.

 

 

Нүүрснээсээ салж, агаар, хөрс, ус, тоосжилт гээд олон бохирдлоос Улаанбаатар хотыг ангижруулах төгс гарц нь орон сууцжуулах төсөл. Тийм ч учраас ипотекийн зээлийн ач холбогдол өндөр бөгөөд орон сууцтай болохыг хүсдэггүй хүн үгүй.

 

 

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 380 мянган өрх байгаагийн 216 мянга нь гэр хороололд амьдарч байна. Нийслэлд  216 мянган яндан, 216 мянган нүхэн жорлонгоосоо салж, орчин үеийн хотуудын энд очиход Сангийн сайд Ч.Хүрэлбаатар саад болон зогслоо.

 

 

 

Б.Батсүх