Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт,” “Буянт-ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.     Үүгээр, энэ журамд хэрэглэсэн нэр томьёог ямар утгаар ойлгох, орон сууцны захиалгад хамрагдах иргэд, тэдгээрт хуваарилах орон сууцны тоон хязгаар, орон сууц худалдан авах иргэнд тавигдах нийтлэг шаардлага, захиалга авах, гэрээ байгуулах ажиллагаа, төрийн орон сууцны корпорацын эрх, үүрэг зэрэг асуудлыг журамласан байна. Тухайлбал, энэхүү журмаас орон сууцны захиалгад хамрагдах иргэдийг ямар байдлаар ангилсан, “Буянт-ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцыг төрийн албан хаагчид болон зорилтот бүлгийн иргэдэд ямар харьцаагаар хуваарилан захиалга авч, худалдан борлуулах, тэд ямар шаардлагыг хангасан байх ёстой зэргийг тодорхой мэдэх боломжтой .

 

Мөн дугаарт,  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн  тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.