Иргэн Б.Болороо ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн тулд 12 өдрийн турш төв талбай дээр суулт хийсэн юм.

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэн Б.Болороотой өөрийн биеэр уулзаж, шаардлагыг нь хүлээн авлаа. Тэрбээр шаардлагыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржид уламжилж, хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ хэмээн амлалт өглөө. Ингэхдээ суултаа зогсоож, гэртээ харихыг түүнд зөвлөсөн юм. Ерөнхий сайдын зөвлөгөөг Б.Болороо хүлээн авч суултаа зогсоов.