-ХОШИГНОЛ: ЕРӨНХИЙ САЙДТАЙ АНДУУРАГДСАН ЗУРГААН НАСТАЙ ХҮҮ-

Олон нийтийн сүлжээгээр уржигдар /2019.11.13/ Монгол дээл өмсөж, дэлдэн чих нь гэрэлтсэн хүүгийн зураг түгэж, “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багийн зураг” хэмээн андуурагдсан. Улмаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр /2019.11.14/ нүүр хуудсандаа “Хүмүүсийн цагаахан хөөрхөн талцсан постууд, асуусан чатууд их ирж байгаа тул хариулт өгье. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багынх нь зураг нь шүү. Инээд бие биендээ бэлэглэсэнд нь Ерөнхий сайд талархаж байгааг дамжуулж байна” гэж хошигнон бичсэн билээ.

Гэтэл уг зураг Ерөнхий сайдын бага насных нь зураг биш, зургаан настай эгэл жирийн Монгол хүүгийн зураг. Зурагчин н.Батдарийн 2018 арваннэгдүгээр сарын 05-ны өдөр дарсан, хөрөг зураг аж. Хөрөг зургийн дүр нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын эгэл жирийн Монгол малчин айлын хүү Б.Намхайжамц юм. Тэрээр зургаан настай, нэгдүгээр ангид суралцаж буй бөгөөд улирлын амралтаараа хонь хариулж, үхрийн баас түүх гэх мэт ээж аавынхаа ажилд тусладаг хэвлүүхэн нэгэн аж. Бид андуурагдсан зургийн эзэн зургаан настай бяцхан Б.Намхайцамж болон түүний эгч Б.Баасандуламтай цөөн хором ярилцлаа.

-МИНИЙ ҮС АРЗАЙЧИХСАН БАЙСАН БОЛОХООР ЗУРГАА ХАРААД ӨӨРӨӨСӨӨ ИЧЭЭД БАЙСАН-

-Сайн уу, хичээл сурлага өндөр үү, хичээлдээ яваад ирчихсэн үү?

-Сайн сайн. Хичээлдээ яваад ирчихсэн. Гэрийн даалгавраа хийж дуусгаад байна.

-Хичээл чинь хэдэн цагаас ордог вэ?

-Уг нь өдөр 14:00 цагаас ордог байсан. Одоо өглөө 09:00 цагт ордог болоод байгаа.

-Өглөө эрт хичээлд явах хэцүү санагддаг уу?

-Хэцүү биш, харин ч гоё байгаа шүү. Хичээлээсээ ирээд даалгавраа хийж дуусгачхаад гадаа өвөөгийндөө тоглож байлаа.

-Гэрийн даалгавраа хийгээд дуусчихсан уу, онц сурч байгаа биз дээ. Сурагч болох ямар санагдаж байна?

-Таван хошуу авч л байгаа. Би гэрийн даалгавраа хийгээд дуусчихсан. Хичээлд явах гоё.

-Одоо ямар үсэг үзэж байна вэ?

-Одоо ваар гэхэд ордог “В” үсэг үзэж байгаа. Математикийн хичээлдээ илүү дуртай.

-Ангийн багшийн чинь нэр хэн бэ, танай анги хэдэн сурагчтай вэ?

-Манай ангийн багшийг н.Оюундэлгэр гэдэг. Манай анги 37 сурагчтай.

-Фейсбүүкээс өөрийнхөө зургийг олж харсан уу, чиний зураг “од” болж байна лээ шүү дээ?

-Арзайсан үстэй зураг уу.

 

Үргэлжлэлийг эндээс