Монгол Тулааны шилдэг тамирчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан ”ЧИНГИСИЙН ЦОМ” Монгол туургатны холимог тулааны МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP тэмцээн 2019 оны 12 дугаар сарын 6-нд Бөхийн өргөөнд болохоор төлөвлөгджээ. 

"МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP-2019" 13 дугаар тэмцээнийг  Монголын тулааны шилдэг тамирчдын холбоотой хамтран Тэнгэрийн Модун ХХК, XACMEDIA ENTERTAINMENT зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд Монгол, Өвөр-монгол, Тува, Халимаг, Буриадын шилдэг тулаанчид дэвжээнд гарч үзэгч олны өмнө тулааны ур чадвараа сорихоор бэлтгэл сургуулилтандаа хэдийнэ оржээ.