Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарснаас гол мөрний ус, өндөр уулын цас хайлж, шар усны үер болж болзошгүй байгаа тул ард иргэдэд анхаарал болгоомжтой байхыг сануулж, гарч болох аюул ослоос сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржид Ерөнхий сайдаас  анхааруулга хүргүүлж, анхааруулсан байна. 

Харин ОБЕГ-аас энэ сарын эхээр малчид, иргэд голын дагууд болон уулын ам, бэл даган бууж суурьшихгүй байх, ус орохоос хамгаалсан суваг, шуудуу татаж шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг   сэрэмжлүүлсэн юм.