Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" өвлийн тэргүүн сарын шинийн 1 өнөөдөр тохиож байна. ШУА-аас Их эзэн Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлсэн хэмээн тогтоосон юм.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байх шийдвэр гаргасан билээ. Үүнээс хойш жил бүр энэ өдрийг Бүх нийтээр тэмдэглэх баяр хэмээн зарлаж тэмдэглэн өнгөрүүлснээр найм дахь жилтэйгээ золгож байна. Энэ өдөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог билээ.