Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.11.28/  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болж, дууслаа. 

Шүүх хуралд шүүгдэгч нарын зүгээс нийт 20 өмгөөлөгчтэй оролцох байсан ч гурван өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй болсон учир хурлыг хойшлуулж шийдвэрлэв. 

Дараагийн шүүх хурал болох хүртэл шүүгчдэгч  З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байна.