ЭЦА-ны дэд дарга х/а Ням-Очир Сахитын мөнгөний ордтой холбоотой  гэх мэдээлэл  цахим орчинд гарсан. Тэгвэл түүнийг энэ хэрэгт ямар нэгэн холбогдолгүй гэсэн бичиг АТГ-аас ЦЕГ-т ирүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт уг хэрэгт х/а Ням-Очирыг холбоотой гэж зарим мэдээллийн сайтаар гарсан бөгөөд эдгээр сайтууд худал мэдээлэл тараасан асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна. 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.