Архидан согтуурсны улмаас гэмт хэрэг зөрчил гарсаар байна. Тухайлбал, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 2019.12.07-ны өдөр 13:56 цагт хүүхэд нь аавтайгаа зодолдоод байна гэсэн дуудлага мэдээллийг тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад тус аймагт оршин суух 33 настай эрэгтэй А нь согтуурсан үедээ төрсөн ээж болох 56 настай эмэгтэй Б хойд эцэг болох 53 настай Г нарыг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэргийг шалгаж байна. 

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүн амын сан, Жендэрийн үндэсний хороо, Цагдаагийн ерөнхий газартай хамтран гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “ОйлГОЁ ХҮНдэлье” нөлөөллийн арга хэмжээ улс орон даяар эхлүүлж байгаа билээ. Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал  бөгөөд иргэн таны дуудлага мэдээлэл бусдын эрүүл мэнд, амь насыг авраад зогсохгүй болзошгүй эрсдэлээс сэргийлэх юм.