Үргээлэг-1,2 зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгчдийн танил, жүжигчин Ж.Баясгалан 2017 онд автын осолд орж, түүний биеийн тал нь мэдээгүй болсон гэдэг. Тэгвэл түүний биеийн байдал сайжирч, найзаараа түшүүлж, хөл дээр босож зогсоод үг хэлээд өөрийнхээ түүхийг өгүүлж байсан нь саяхан. Харин тэрбээр хайртай гэргийтэйгээ хамтдаа дуулсан дуугаа клипжүүлж олны хүртээл болгоод авлаа. Хайрт хосуудын түүх хийгээд дуулсан уран бүтээл нь олны хайр хүндэтгэлийг хүлээд байна. Ингээд залуустаа үлгэр дуурайлал болсон сайхан гэр бүлийн жаргалтай мөчийг мөнхөлсөн гэрэл зургаас сонирхуулья.